Салхины эрчим хүчний суурилуулалт РЕКОРД тогтоов

Огноо: 20/12/2016 Нийтэлсэн: Monwea Ангилал: World

Салхины эрчим хүчний суурилуулалт РЕКОРД тогтоов

2014 онд дэлхийн дахинаа салхины эрчим хүчний шинээр суурилуулсан хүчин чадлын хэмжээ 50 гаруй ГВт-аар нэмэгдэж, рекорд тогтоолоо. Ингэснээрээ дэлхийн салхины эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын хэмжээ 370 ГВт-д дөхөөд байна.

Энэхүү шинээр суурилуулалтыг 2013 онтой харьцуулбал 31 хувиар, сүүлийн 5 жилийн хамгийн их өсөлт /2012 онд 44.9 ГВт байсан/ -тэй харьцуулбал 12.7 хувиар их байна.

2014 онд шинээр суурилуулсан салхины эх үүсвэрийн 45.1 хувь буюу 23.2 ГВт-ыг БНХАУ, 10.2 хувь буюу 5.27 ГВт-ыг ХБНГУ, 9.4 хувь буюу 4.85 ГВт-ыг АНУ суурилуулсан нь 2014 оны зах зээлийн 64.7 хувийг дээрх 3 улс эзэлж байна.

Онцолж дурьдахад: Бразил улс сүүлийн жилүүдэд салхины эрчим хүчний зах зээлд хүрч түрэн орж ирж байгаа ба 2014 онд гэхэд 2.8 ГВт-ыг шинээр суурилуулжээ.
2014 оны дүнгээр дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 5 хувийг салхины эрчим хүчнээс хангаж байгаа Дани, Испани, Португаль, Ирланд, Их Британи, Герман улсууд нийт эрчим хүчний хангамжийн 10 буюу түүнээс хувийг салхины эрчим хүчнээс хангаж байна. Дани улс гэхэд 2014 онд нийт хэрэглээнийхээ 38 орчим хувийг салхины эрчим хүчнээс хангаад байна.
Монгол улсын хувьд 2013 онд 49.6 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг төв аймгийн сэргэлэн сумын нутагт байгуулсан ба энэхүү салхин цахилгаан станц нь 2014 оны 122.4 сая кВт.ц цахилгааныг нэгдсэн сүлжээнд нийлүүлж, төвийн эрчим хүчний системийн 2.3 хувийг салхины эрчим хүчнээс хангаад байна.