Салхины эрчим хүч 2030 он гэхэд 2,000 ГВт болно

Огноо: 20/12/2016 Нийтэлсэн: Monwea Ангилал: World

Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл (ДСЭХЗ)-ийн мэдээлсэнээр өнгөрсөн 2014онд салхины эрчим хүчний суурилагдсан чадал 44 хувиар нэмэгдсэн үзүүлэлтээрээ 51 ГВт-ыг давсан байна. ДСЭХЗ нь “Өнгөрсөн хэдэн жилүүдийн дараа салхи эрчим хүчний үйлдвэрлэл эргэн сэргэж буй бодит шинж тэмдэг” гэж онцолсон байна. 2014 оны сүүлээр дэлхий дахинаа суурилагдсан нийт салхины эрчим хүчний чадал нь ойролцоогоор 370 ГВт-д хүрчээ.

Дэлхийн Салхины эрчим хүчний Зөвлөлийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Steve Sawyer “Салхины эрчим хүч бол дэлхий дахинд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний зах зээлд шинэ эрчим хүчний эх үүсгүүр нэмэх хамгийн өрсөлдөхүйц зам бөгөөд их хэмжээний татаас авдаг эрчим хүчний үүсвэртэй өрсөлдөх чадахуйц” хэмээн онцлон хэлсэн байна.

Дэлхийн дахинд салхины эрчим хүчний суурилагдах хүчин чадал хурдацтай өсөж байгааг хэн ч үгүйсгэж, үл тоомсорлож чадахгүй тиймээс төсөл хэрэгжүүлэгч, ДСЭХЗ зэрэг байгууллагууд өөрсөддөө баяр хүргэхэд хэтэрүүлсэн болохгүй байх хэмээн тайлбарласан байна.

Хэн нэгэн асууж болох юм, яагаад АНУ, Их Британи зэрэг улсууд цөмийн эрчим хүчинд хангалттай татаас өгч байхад хурдацтай өсөхгүй байна гэж, өөр нэг харин яагаад гэвэл татаас тогтвортой байдаггүй юм гэж хариулах байх

ДСЭХЗ -өөс гаргаж буй сонирхолтой төслүүд дундаас дүгнэлт хийн судлагдсан 3 альтернатив эрчим хүчний ирээдүйн өсөлтийн траектор нь салхины эрчим хүч – 3 гэдэг нь эрчим хүчний өөр өөр нөхцөл байдлыг төлөвлөж буй хүмүүсийн дуртай тоо байх шиг байна.
ДСЭХЗ -ийн хэлснээр тэдний гаргасан төсөөллөөр 2030 он гэхэд салхины суурилагдсан хүчин чадал ойролцоогоор 2000 ГВт болно. Энэхүү гайхалтай тоог дээр хүснэгтээс харна уу.
ДСЭХЗ -ийн энэхүү төсөөллөө дэвшилтэт төсөөлөл гэж нэрлэсэн болно. Хэрвээ энэхүү төсөөлөл бодит болвол, салхины эрчим хүч дэлхийн нийт цахилгааны хэрэглээний 16-18% хангах тооцоололтой бөгөөд түүнчлэн үнэ өртөг нь хямдрах болно учир нь салхи үргэлж салхидаггүй юм.

Source: 2015 Factbook: Sustainable energy in America, Bloomberg New Energy Finance & Business Council for sustainable energy, Feb 2015

Дани улс цахилгаан эрчим хүчний хэрэглээний ихэнхи хувийг салхины эрчим хүч эзлэдэг гэсэн тэрхүү мэдээнээс хойш энэхүү мэдээлэл нь олон оронд эсхүл АНУ одоогийн байдалаар нь тийм ч чухал мэдээ биш болсон. Гэвч хоёр оронтой тоогоор дэлхий дахинд өсөж байгаа нь салхины эрчим хүчний гайхамшигтай ололт юм.

Дэвшилтэт хэсгийн өөр хэсэгийг харвал 2050 он гэхэд дэлхий дахин салхины эрчим хүчий суурилагдсан чадал 4000 ГВт хүрнэ гэсэн гайхмаар тоог харж болно.GWEC мэдээж яг ийм болно гэж хэлээгүй гэхдээ бид ч гэсэн ийм хэмжээний салхины эрчим хүчтэй болгохсон гэж тодорхой төсөөлөл гаргасан, хэн нэгэн үргэлж сайхан зүйлийг уншихын хүсдэг шүүдээ гэсэн байна.
Мэдээж салхины эрчим хүч бол үндсэн үйлдвэрлэл өсөж байгаа газар дэмжлэг, өндөр цалинтай ажлын байрыг нэмэгдүүлэдэг.
АНУ-ын 10 шилдэг үйлдвэрлэгч нар дотор европын олон үйлдвэрүүд АНУ-ын зах зээлд байр сууриа олсон том тоглогч нар болон багтсан байна.