Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ДОЛДУГААР Форум боллоо

Огноо: 20/12/2016 Нийтэлсэн: Monwea Ангилал: Монгол

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний Форум” 2017 оны Дөрөвдүгээр сарын 06-ны өдөр “Корпорэйт Хотел энд Конвеншн Центр”-ийн Хүлээн авалтын танхим (Event Hall) -д амжилттай зохион байгуулагдлаа.

Тус форумын Ерөнхий зохион байгуулагчаар Эрчим Хүчний Яам болон Монголын Салхины Эрчим Хүчний Ассоциаци, Хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын Яам болон Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага ажилласан.

Мөн форумын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн Монголын Бизнес Зөвлөл, Улаанбаатар хот дахь АНУ –ын ЭСЯ болон Зориг сан форумын үйл ажиллагаанд Дэмжигч байгууллагаар ажилласан бол мэдээ, мэдээллийн MNC телевиз форумын үдээс өмнөх хуралдааныг Монгол орон даяар шууд дамжуулан, үдээш хойших хуралдааныг форумын дараах өдрүүдэд нэвтрүүлж, форумын үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллав.

Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ДОЛДУГААР Форумыг нээж УИХ-ын Дарга З.Энхболд, УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын Гишүүн, Эрчим Хүчний Сайд Д.Зоригт, Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Ц.Цэнгэл нар үг хэлэв.

 

 

Тус форумд нийтдээ 500 орчим зочид оролцсон ба Монгол улсын Их Хурлын Дарга Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын Гишүүн, Засгийн Газрын Гишүүн, Эрчим Хүчний Сайд Д.Зоригт, УИХ-ын Гишүүн, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль Орчны Ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун, Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Ц.Цэнгэл, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллагын Орлогч-Ерөнхий Захирал Махуа Ачаря, Умард Ирланд, Их Британийн Вант улсаас Монгол улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд Эрхэмсэг хатагтай Катрин Элизабет Жейн Арнолд болон Улаанбаатар хот дахь Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Австрали улсын Элчин сайдын яамны Худалдааны эдийн засгийн хэлтсийн дарга нар, мөн Бээжин дэх Норвегийн Вант Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга зэрэг хүндэт зочид хүрэлцэн ирсэн нь форумын цар хүрээг илтгэж байлаа.

Форумын үеэр үндсэн 6 чиглэлээр 20 гаруй илтгэлүүд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв. Форумын Ерөнхий зохион байгуулагч болох Монголын салхины эрчим хүчний ассоциаци нь форумын тайлан боловсруулах ажлыг хийж байна.