СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ

Огноо: 10/04/2017 Нийтэлсэн: Monwea Ангилал: Монгол

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”

Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдах “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ” 2017 оны Тавдугаар сарын 05-ны өдөр “Corporate hotel and Convention center” -т зохион байгуулагдана.

Тус форумын Ерөнхий зохион байгуулагчаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв болон Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага болон Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл тус тус ажиллаж байна.

Мөн Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо форумын үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Тус форумд гадны өндөр хэмжээний зочид хүрэлцэн ирэхээ мэдэгдэсний дотор Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Стив Сауеэр, БНХАУ улс болон Монгол улсыг хариуцан Бүгд найрамдах Австри улсаас Бээжин хотноо суугаа Элчин Сайд хатагтай Ирене Гинер-Райхл, Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак зэрэг хүндтэй зочид байна.

Энэ удаагийн форум нь үндсэн 4 салбар хуралдаанаас бүрдэх 20 гаруй асуудлыг хэлэлцэх ба Парисын хэлэлцээр, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний бодлогын орчинг сайжруулах, эрчим хүчний системийн найдвартай, аюулгүй ажиллагааны байдлыг хангах, түгээх сүлжээнд сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх зэрэг сэдвүүдийг онцлох болно.

Урьдчилан тооцоолсноор тус форумд дотоод, гадаадын 500 орчим зочид оролцох ба шаардлагатай нэмэлт мэдээллийг www.nref.mn вэб сайтаас авна уу.