“СЭХ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ” амжилттай дууслаа.

Огноо: 08/05/2017 Нийтэлсэн: Monwea Ангилал: Uncategorized @mn

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны бодлогын дэмжлэг дор “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ НАЙМДУГААР ФОРУМ”-ыг Монголын салхины эрчим хүчний ассоциаци, Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо 2017 оны Тавдугаар сарын 04-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус форумыг зохион байгуулахад Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл хамтран зохион байгуулагчаар, Монголын бизнес зөвлөл, МҮХАҮТ, Монголын эдийн засаг сэтгүүл, Монгол энержи клуб байгууллагууд форумын дэмжигч байгууллагаар оролцлоо.

Энэ жилийн онцлог нь форумын үйл ажиллагаа 3 өдрийн турш үргэлжилсэн ба дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдав.

  1. 2017 Тавдугаар сарын 04-ны өдөр АВВ группын дэмжлэгтэйгээр мэргэжлийн инженерүүдэд зориулсан семинар
  2. 2017 Тавдугаар сарын 05-ны өдөр “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-ын хуралдаан
  3. 2017 Тавдугаар сарын 06-ны өдөр Салхит салхин цахилгаан станцын аялал

2017 оны Тавдугаар сарын 05-нын өдөр зохион байгуулагдсан форумын хүрээнд үндсэн илтгэл болон 4 сэдэвчилсэн хуралдаанаас бүрдэх 15 илтгэлийг форумд хүрэлцэн ирсэн 500 гаруй зочдод танилцуулж, асуулт, хариулт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Эдгээр сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдтэй холбоотой тайланг тун удахгүй форумыг зохион байгуулах ажлыг хэсэг боловсруулж, олон нийтэд нээлттэй танилцуулах болно.

Ингээд тус форумын үйл ажиллагаанд хүндэт зочноор хүрэлцэн ирж, хуралдааны даргалагчаар оролцсон Монгол улсын их хурлын гишүүн Я.Содбаатар, хэлэлцүүлэгчээр оролцсон Бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Элизабет Барсак болон бусад Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох удирдлага, ажилчдад, форумын нийт зочдод баярласан талархаснаа илэрхийлэе.

Мөн бидний үйл ажиллагаанд байнга тусламж, дэмжлэг үзүүлж үзүүлж байдаг Клин Энержи ХХК-ны Гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар танд форумын ажлын хэсгийн зүгээс тусгайлан талархал илэрхийлэе. Ц.Сүхбаатар захирал Салхитын салхин цахилгаан станцын аялалыг зохион байгуулахад томоохон туслалцаа үзүүлснийг дуулгамаар байна.

Үүнээс гадна аливаа томоохон арга хэмжээг зохион байгуулахад санхүүжилт нь гол асуудал байдаг. Тус форумын санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан ивээн тэтгэгч байгууллагуудад талархаснаа илэрхийлэе.

Эдгээр санхүүгийн ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр тус форум нь оролцогчдын цаг хүрээг илүү өргөн байлгах, олон нийтэд сэргээгдэх эрчим хүчний талаар зөв зүйтэй мэдээлэл түгээх боломжийг олгож байдгийг дуулгамаар байна.

Форумын үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэн, ивээн тэтгэгчдээр дараах байгууллагууд оролцов.

Үүнд:

ГигаВатт ивээн тэтгэгчид:

  1. ХАС БАНК
  2. АВВ
  3. МОНХОРУС ИНТЕРНЭШНЛ ХХК

МегаВатт ивээн тэтгэгчид:

  1. ГОЛДВИНД
  2. ЭНЖИ МОНГОЛИА
  3. ВЕСТАС
  4. АППЛАС ВЕЛОСИ МОНГОЛ ХХК

килоВатт ивээн тэтгэгчид:

  1. Renewable NRG System
  2. Шугам ХХК
  3. Сопоко ХХК
  4. Эвридэй фэрм ХХК
  5. Клинтек ХХК
  6. Ньюком ХХК
  7. Клин Энержи ХХК
  8. Клин Энержи Ази ХХК
  9. Гоби грийн энержи ХХК

Та бүхэн форумын илтгэлүүдийг 2017 оны Тавдугаарын 08-ны өдрөөс эхлэн дараах мэдээллийн хэрэгслүүдээс авч болно.

www.monwea.org

www.nref.mn

фэйсбүүк хуудсууд :

  1. Сэргээгдэх эрчим хүч сэтгүүл
  2. Mongolian wind energy association
  3. Сэргээгдэх эрчим хүчний наймдугаар форум
  4. Mongolian renewables industries association
  5. Mongol energy club

Мөн аль болох хурдан Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооны вэб сайтуудад байршуулах болно.