. . .

Эхлэх огноо

05 May 2017 09:00

05 May 2017 18:00

Хаана

Корпорэйт энд Конвеншн Центр

top

Форумын тухай

Тус сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумыг 2008 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа сэргээгдэх эрчим хүчний албан ёсны бөгөөд хамгийн том хурал юм.

Энэхүү форумаар сэргээгдэх эрчим хүчний салбарт өрнөсөн тухайн жилийн үйл ажиллагааг хэлэлцэн, ирээдүйд хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл явцыг олон нийтэд танилцуулах, цаашид энэ салбарт хийгдэх шаардлагатай байгаа чухал ажлуудыг салбарын экспертүүдийн хамтаар хэлэлцэн, ажил хэрэг болгохыг зорилго болгодог.

ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСЛЭЛ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум”-ын найм дахь удаагийн хурал энэ удаа тохиож байна.

Монгол улс нь нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй боловч дотоодын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 1100 МВт гаруй чадалтай. 2016 оны байдлаар нийт суурилагдсан эх үүсвэрүүдийн 90 гаруй хувь нь дулааны цахилгаан станцуудаас бүрдэж, оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч импортлож, шөнийн бага ачааллын үед илүүдэл эрчим хүчээ экспортлох маягаар эх үүсвэрийн дутагдлаа нөхөж, горим тохируулгаа хийдэг.

Эрчим хүчний системийн энэхүү загвар нь сэргээгдэх эрчим хүчний оролцоог хязгаарлагдмал байх, системийн бие даасан, найдвартай байдлаа хангахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Тиймээс энэ удаагийн форумаар 2020 оныг хүртэлх Монгол улсын эрчим хүчний салбар дахь сэргээгдэх эрчим хүчний оролцоог тодорхойлох, үнэ тарифын асуудлыг хэлэлцэх, шийдэл хайх, сэргээгдэх эрчим хүчний бодлогыг тодорхойлох баримт бичгүүд (нэгдсэн сүлжээний дүрэм г.м) -ийг боловсруулах талаар хэлэлцэхэд үндэслэнэ.

Мөн тус хурлаар 2030 он хүртэл, түүнээс цааш Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбар ямар байр, суурьтай байх стратегийг хэлэлцүүлэх болно.

Зорилго

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форумын үндсэн зорилго нь Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний хурдацтай бөгөөд зүй зохистой хөгжлийг тодорхойлоход орших болно.

Гэвч тухайн жилийн салбарын тулгамдсан асуудал, онцлогоос шалтгаалан форумын сэдэв тодорхойлогдох болно.

“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний НАЙМДУГААР форум”-ыг зохион байгуулснаар салбарын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай ажлууд дээр шийдэл хайх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг дан ганц дотоодын сүлжээнд холбогдон ажиллахад анхаарах бус гадаад зах зээлд экспортлох замаар зах зээлийг тэлэх боломжийг эрэлхийлэх, жижиг дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглалтыг нэмэгдүүлэхэд тус форумын гол зорилго оршино.

ФОРУМЫН ОРОЛЦОГЧИД

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний ДОЛДУГААР форумд нийтдээ 500 гаруй зочид оролцсон ба үүний 20 орчим хувь нь гадаадын зочид байжээ.

Энэ удаагийн форумд мөн 500 буюу түүнээс дээш зочид оролцоно гэсэн урьдчилсан таамагтай байгаа бол Монгол улсад хэрэгжиж буй төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын зочдыг тус форумд ихээр оролцуулахад зохион байгуулагчид голлон анхаарах төлөвлөгөөтэй байгаа.

Форумд оролцогчдыг үүргийнх хувьд дараах үндсэн 4 төрөлд хуваан авч үзэж болно.

a. Хуралдааны удирдагчид

Хуралдаан тус бүр нэг удирдагчтай байх ба удирдагч нь тухайн хуралдааны сэдвийг сайн мэддэг, салбартаа танигдсан, нөлөө бүх хүн байх болно.

b. Илтгэгчид

Тухайн сэдвээр таваас доошгүй жилийн ажлын туршлагатай, туршлагын хувьд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн дотоодын болон гадаадын экспертүүд байна.

c. Хэлэлцүүлэгчид

Хуралдаан тус бүрийн төгсгөлд тухайн өгөгдсөн сэдвийн хүрээнд 30 орчим минутын хугацаанд хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэгчид нь Төрийн байгууллага, Хувийн байгууллага, олон улсын байгууллага, ТББ эсвэл Их сургуулийн судлаач багш нарын төлөөллөөс бүрдэх 4 – 5 хэлэлцүүлэгчтэй байна.

d. Бусад оролцогчид

Форумын үйл ажиллагаанд зочны хувиар оролцох ба илтгэлүүд болон хэлэлцүүлэгчтэй холбоотой саналаа өгөх, асуулт асуух боломжтой.

ФОРУМЫН ҮЙЛ ЯВЦ

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний НАЙМДУГААР форум нь урьдчилсан байдлаар 2 танхимд зохион байгуулахаар төлөвлөгдсөн.

Форумын үндсэн хуралдаан нь 4 сэдэвчилсэн хуралдаанаас бүрдэх ба хуралдаан тус бүр 10 – 15 минутын хугацаатай 4 илтгэлээс бүрдэнэ.

Хуралдаан бүрийн төгсгөлд өгөгдсөн сэдвийн хүрээнд тус бүр 30 минутын хугацаатай хэлэлцүүлэг өрнөж, сэдвийн хүрээнд тодорхой шийдэлд хүрэх ёстой.

Форумаар хэлэлцүүлсэн хэлэлцүүлгийн үр дүнд форумыг зохион байгуулж буй ажлын хэсэг тайлан боловсруулж, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд танилцуулна.

Оролцогчид


Даргалагч

portrait

Я.СОДБААТАР

УИХ-ын ГИШҮҮН

ХУРАЛДААН 1: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ БА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

portrait

М.Ангараг

Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн Дарга

ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

portrait

О.Бавуудорж

ШУТИС, ЭХИС-ийн дэд профессор

ХУРАЛДААН 3: ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД ҮЗҮҮЛЭХ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ҮР АШИГ

portrait

Н.ЭНХБОЛД

Ноён Энхболд нь Нидерланд Вант Улсын Маастрихтийн Удирдлагын Их Сургууль болон Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Эм-Си-Эс Холдинг ХХК-ийн Бизнес Хөгжил хариуцсан Дэд Ерөнхийлөгч болон Юнител ХХК-ийн ТУЗ-ын орлогч даргын тушаалыг хашиж байсан.

Ньюком ХХК-ийн Гүйцэтгэх захирал

ХУРАЛДААН 4 :МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ


Хэлэлцүүлэгч

portrait

Бассайхан Даш

Монгол Улсын зөвлөх инженер
“Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Гүйцэтгэх захирал
“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-д Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч

ХУРАЛДААН 1: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ БА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

portrait

ЭЛИЗАБЕТ БАРСАК

Франц Улсаас Монгол суугаа онцгой бөгөөд бүрэн эрхт элчин сайд

ХУРАЛДААН 1: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ БА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

portrait

Лимин Чиао

Тэрээр Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбар тэр дундаа салхины эрчим хүчний салбарт түлхүү анхаарлаа хандуулан ажиллаж байна.

GWEC-н Хятад дах салбар хариуцсан дарга

ХУРАЛДААН 1: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ БА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА

portrait

Б.ЖИГЖИД

Азийн Сyпер Сүлжээ Монголын нийгэмлэгийн тэргүүн

ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ ДАРГАЛАГЧ:

portrait

Р.ГАНЖУУР

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ЕНБД

ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

portrait

Н.ЭНЭБИШ

Монгол улсын их сургуулийн Профессор

ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

portrait

Д.ГАНСҮХ

Интегрэшн олон улсын Зөвлөх

ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

portrait

Ганхуяг Дагва

Ньюком группын Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан Захирал

ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

portrait

Бөнуа Рибесс

Бөнуа төслийн санхүүжилт, эрчим хүчний үйлдвэрлэл болон ус цэвэршүүлэх салбарт 23 жилийн удирдах түвшний ажлын туршлагатай.
Бельги улсын Брюссель хотын их сургуулийн Инженерийн Магистр зэрэгтэй.

ЭНЖИ Монголия (хуучнаар Жи Ди Эф Сүэз) гүйцэтгэх захирал.

ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

portrait

Амаржаргал Балданжамц

Тэрээр Хасбанкинд салбарын захирал, бүсийн захирал зэрэг албан тушаалыг 7 жилийн турш хашиж банкны үйл ажиллагааны удирдлагын чиглэлээр туршлага хуримтлуулсан. 2008-2012 онд Энержи Ресурс ХХК-д Логистик хангамж, Эрсдлийн удирдлага дотоод хяналтын газрын даргын албан тушаалд тус тус ажиллаж байсан.

Манлай дэмжигч, Ариг Банк, Шинэ хөгжилд дагуулах жигүүр

ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

portrait

Ц.СҮХБААТАР

Клин Энержи ХХК-ны Гүйцэтгэх захирал

ХУРАЛДААН 3: ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД ҮЗҮҮЛЭХ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ҮР АШИГ

portrait

Авирмэд Бат-Очир

Ноён Авирмэд нь мэдээллийн технологийн төслийн удирдлага, эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилласан 10 гаруй жилийн туршлагатай. Шугам ХХК-д ажиллаж эхлэхээсээ өмнө тэрээр Монгол Контент ХХК болон Мобиком Корпорацид бизнес хөгжлийн менежер байсан.

Шугам ХХК-ийн Ерөнхий захирал, Эрчим хүчний инженерийн Зураг төсөл зохиогч холбооны ТУЗ-ийн гишүүн

portrait

Иса Риссанен

Иса Риссанен нь Финландын Тамперийн Технологийн хүрээлэнгийн цахилгаан эрчим хүчний технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд нарны эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд голчлон ажилладаг мэргэжилтэн юм.

ЭйБиБи Группын Финлянд дах нарны инвертерийн үйлдвэрийн олон улсыг хариуцсан ахлах инженер

ХУРАЛДААН 3: ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД ҮЗҮҮЛЭХ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ҮР АШИ

portrait

Б.НАЙДАЛАА

Тос Хөтөлбөрийн удирдах хорооны Гишүүн

ХУРАЛДААН 4: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ

portrait

Тиен Чиенли

2004-2006 Олон улсын бизнес, эдийн засгийн удирдлагын сургуульд магистрийн зэрэг хамгаалсан.
2013 "Голдвинд Интернэшнл" компаний хөрөнгө оруулалт хариуцсан захирал, ба доорх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
• Далай дээрх салхины төслийн хөрөнгө оруулалт
• Бусад шаардлагатай хөрөнгө оруулалтууд
• Хөрөнгө оруулалтын санхүүжилт, дэмжлэг

"Голдвинд Интернэшнл" компаний хөрөнгө оруулалт хариуцсан захирал

ХУРАЛДААН 4: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ

portrait

ЭНХЖАРГАЛ ЧИМЭД

ТЭХС, ЭХУГ, ЭХЗХ, ДҮТ ХХК зэрэг эрчим хүчний салбарт нийт 20 гаруй жил ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажлыг хариуцан ажиллаж байна.

Арилжааны зохицуулалтын албаны дарга, ДҮТ

ХУРАЛДААН 4: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ ДАРГАЛАГЧ:

portrait

Зулаа ЛУВСАНДОРЖ

Оксфордын их сургуульд "Бизнесийн удирдлага" чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан. Европ дахь Сумитомо Мицү корпорацын "Эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүч"-ий төслийн санхүүжилтийг хариуцсан 10 гаруй жилийн туршлагатай.

"СМБС Европ" компаний Эрчим хүч болон Сэргээгдэх эрчим хүчний санхүүжилт хариуцсан захирал

ХУРАЛДААН 4: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ


Илтгэгчид

portrait

Цэдэнжав Занданбазар

Төрийн удирдлагын магистр
Төрийн удирдлагын докторант
Төрийн албаны тэргүүн зэргийн ахлах түшмэл

Эрчим хүчний зохицуулалтын газрын дарга

Илтгэл

portrait

Лимин Чиао

Тэрээр Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбар тэр дундаа салхины эрчим хүчний салбарт түлхүү анхаарлаа хандуулан ажиллаж байна.

GWEC-н Хятад дах салбар хариуцсан дарга

“Салхины эрчим хүчний хөгжил дэх дэлхий дахины өөрчлөлт”

portrait

Брендан Колмен

Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллагын хөрөнгө оруулалт, бодлогын шийдэл гаргах хэсэгт эрчим хүчний зохицуулагч,

"Өсөн дэвжиж буй сэргээгдэх эрчим хүчний интеграцийн эрэлт хэрэгцээг зорицуулах"

portrait

Атаржаргал Цэрэндоо

Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан.
2015 оноос Эрчим хүчний зохицуулах хороонд Эрчим хүч хэмнэлтийн хэлтсийн дарга
2016 оноос Эрчим хүчний зохицуулах хороонд Эрчим хүчний хэмнэлтийн газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга

"Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх хэмнэлтийн тухай”

portrait

С.Нарантөгөлдөр

ЭНЖИ Группыг төлөөлөн Монгол Улсад сүлжээнд холбох хэмжээний сэргээгдэх эрчим хүчний төсөл үүсгэн байгуулж хөгжүүлэх үндсэн зорилготой. Түүний үндсэн мэргэшил нь санхүү хөрөнгө оруулалт болон төслийн менежмент юм.

ЭНЖИ-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Бизнес хөгжлийн захирал

“ЭНЖИ: Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэлт”

portrait

Г.ТУУЛ

Хас банкны Эко банкны Захирал

"Сэргээгдэх эрчим хүчний төслийн санхүүжилтийн боломжууд"

portrait

Д.Баясгалан

МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэл Сургуулийн дэд профессор. доктор

“Өрхийн дулаан болон цахилгаан хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь”

portrait

Alfredo Parres

АББ компаны салхины аж үйлдвэрлэл хариуцсан захирал

“Сэргээгдэх эрчим хүчийг Монгол улсын эрчим хүчний системд холбох: шийдвэрлэх асуудал, арга зам”

portrait

БАТСАЙХАН Нямдаш

2011 онд, Иреланд улсын Дублин хот дахь Тринити коллежид "Эрчим хүч хуримтлуурын эдийн засгийн үр ашиг " чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

МонХорус ХХК-н ахлах менежер

"Эрчим хүч хуримтлуурын системийн эдийн засгийн үр ашиг"

portrait

Навийн Балачандран

Вестас группын Ази номхон далайн бүс хариуцсан Захирал

“Tapping Renewable Energy in Gobi Desert can power Asian Super Grid”

portrait

Sebastian Meyer

Себастиан Мэер алтернатив эрчим хүч болон шилжилтийн эдийн засгийн хүрээн дэх зээлийн болон үнэт цаасны санхүүжилт, төслийн санхүүжилт, үнэт цаасны судалгаа, үнэлгээ, нэгтгэл болон худалдан авалт мөн түүнчлэн менежментийн зөвлөгөө өгч каррьерээ үргэлжлүүлж байна.

Азуре Интернешнел компаний судалгаа болон зөвлөх албаны захирал

“Сэргээгдэх эрчим хүчний санхүүжилт”

portrait

Мөнхбаясгалан Энхтүвшин

Ахлах инженер, Эвридэй Ферм ХХК

"Газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний хосолосн бизнес загварыг Монголд нэвтрүүлэх нь"

Хөтөлбөр

2017 оны 5-р сарын 5-6

Монгол Улс, Улаанбаатар хот

2017 оны 5-р сарын 5-ны өдрийн арга хэмжээний хөтөлбөр

Корпорэйт энд Конвеншн Центрийн Event Hall танхимд

08:30 – 09:00 БҮРТГЭЛ
09:00 – 09:20 Нээлтийн үйл ажиллагаа

Илтгэгч:

П.Ганхүү,  Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим Хүчний Сайд

09:20 – 09:40 ҮНДСЭН ИЛТГЭЛ

“Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний төлөв байдал”

Илтгэгч: Д.Чимэддорж (TBC), Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Дарга

ХУРАЛДААН 1: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛ БА ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
ДАРГАЛАГЧ:

Я. Содбаатар, Улсын их хурлын Гишүүн

ХЭЛЭЛЦҮҮЛЭГЧИД:

·         Д.Чимэддорж, Эрчим хүчний яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн Газрын дарга

·         Д.Бассайхан, Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч

·         Байгаль орчин, аялал жуулчлалын яам

·         Элизабет Барсак, Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин Сайд

·         Лимин Чиао, GWEC-н Хятад дах салхины эрчим хүчний салбар хариуцсан дарга

09:40 – 09:55 ” Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл ба үнэ тарифын зохицуулалт”

Илтгэгч: З.Цэдэнжав, Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулалтын Газрын дарга

09:55 – 10:10 “Салхины эрчим хүчний хөгжил дэх дэлхий дахины өөрчлөлт”

Илтгэгч: Лимин Чиао, GWEC-н Хятад дах салхины эрчим хүчний салбар хариуцсан дарга

10:10 – 10:25 “Өсөн дэвжиж буй сэргээгдэх эрчим хүчний интеграцын эрэлт хэрэгцээг зохицуулах”

Илтгэгч: Колмен Брандон, Даян дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллагын хөрөнгө оруулалт, бодлогын шийдэл гаргах хэсэгт эрчим хүчний зохицуулагч

10:25 – 11:00 Нээлттэй хэлэлцүүлэг

·         Парисын гэрээ

·         Монгол улсын эрчим хүчний салбар дахь ирээдүйн төлөвлөгөө

·         Эрчим хүчний экспорт

11:00 – 11:20 КОФЕ ЗАВСАРЛАГА
ХУРАЛДААН 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖЛИЙН ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ БА ӨНӨӨГИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ
ДАРГАЛАГЧ:

М.Ангараг, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн Дарга
ХЭЛЭЛЦҮҮЛЭГЧИД:

·         Б.Жигжид, Азийн супер сүлжээ, Монголын нийгэмлэгийн Тэргүүн

·         Р.Ганжуур, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ЕНБД

·         Н.Энэбиш, Монгол улсын их сургуулийн Профессор

·         Д.Гансүх, Интегрэшн олон улсын Зөвлөх

·         Д.Ганхуяг, Ньюком группын Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан Захирал

·         Бөнуа Рибесс, “Энжи Монголиа”-н гүйцэтгэх захирал

·          Б. Амаржаргал, Манлай дэмжигч, Ариг Банк

11:20 – 11:35 “Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх хэмнэлтийн тухай”

Илтгэгч: Ц.Атаржаргал, Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүчний хэмнэлтийн Газрын дарга

11:35 – 11:50  “ЭНЖИ: Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний хөгжүүлэлт”

Илтгэгч: С.Нарантөгөлдөр, ЭНЖИ Монголиа

11:50 – 12:05 “Сэргээгдэх эрчим хүчний төслийн санхүүжилтийн боломжууд”

Илтгэгч: Г.Туул, Хас банкны Эко банкны Захирал

12:05 – 12:20 “Өрхийн дулаан болон цахилгаан хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь”

Илтгэгч: Доктор, Дэд Профессор Д.Баясгалан, Монгол улсын их сургууль

12:20 – 12:25 “Утааг хамтдаа устгая”

Илтгэгч: Б. Амаржаргал, Манлай дэмжигч, Ариг Банк

12:25 – 12:50 Нээлттэй хэлэлцүүлэг

·         Сэргээгдэх эрчим хүчний тариф

·         Сэргээгдэх эрчим хүчний хуулийн хэрэгжилт

·         Дотоодын үйлдвэрлэл

·         Хотын агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний үүрэг, роль

12:50 – 14:00 ҮДИЙН ЗООГ
ХУРАЛДААН 3: ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД ҮЗҮҮЛЭХ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ҮР АШИГ
ДАРГАЛАГЧ:

О.Бавуудорж, ШУТИС-ын Багш

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГЧИД:

·         Диспетчерийн үндэсний төв

·         Ц.Сүхбаатар, Клин Энержи ХХК-ны Гүйцэтгэх захирал

·         Б.Авирмэд, Шугам ХХК-ны Захирал

·          Эса Рисаннен, ЭйБиБи группын нарны инвертерийн үйлдвэрлэлийн олон улсыг хариуцсан ахлах инженер

14:00 – 14:15 “Сэргээгдэх эрчим хүчийг Монгол улсын эрчим хүчний системд холбох: шийдвэрлэх асуудал, арга зам”

Илтгэгч: Алфредо Паррес, АББ компаний салхины эрчим хүч хариуцсан дарга

14:15 – 14:30 “Эрчим хүчний нөөцлүүрийн эдийн засгийн үнэлгээ”

Илтгэгч: Н.Батсайхан, Монхорус Интернешнл ХХК-ын Ахлах Брэнд менежер.

14:30 – 14:45 “Говийн бүсэд байгаа сэргээгдэх эрчим хүчийг Азийн Сүпэр сүлжээнд холбох нь”

Илтгэгч: Н.Баланчандран, Вестас группын Ази номхон далайн бүс хариуцсан Захирал

14:45 – 15:15 Нээлттэй хэлэлцүүлэг

·         Нэгдсэн сүлжээний дүрэм

·         Түгээх сүлжээнд сэргээгдэх эрчим хүч ашиглах нь

·         Сүлжээнд холбогдон ажиллах их чадлын нөөцлүүрийн систем

·         Мини сүлжээ болон ухаалаг сүлжээ байгуулах боломж

·         Азийн сүпер сүлжээ

15:15 – 15:35        Кофе завсарлага
 

ХУРАЛДААН 4: МОНГОЛ УЛСЫН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЛОГО БА ХЭРЭГЖИЛТ

ДАРГАЛАГЧ:

Н.Энхболд, Ньюком группын Гүйцэтгэх захирал

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГЧИД:

·         Ц.Мөнхбаяр, УИХ-ын Даргын Эдийн засгийн Зөвлөх

·         Ч. Энхжаргал, Диспетчерийн үндэсний төв

·         Б.Найдалаа, Тос Хөтөлбөрийн удирдах хорооны Гишүүн

·         Тиан Чианли, Гоулдвинд интернешнл группын Хөрөнгө оруулалтын хэлтсийн захирал

·         Л.Зулаа, Эрчим хүч ба Сэргээгдэх Эрчим хүчний санхүү болон SMBC банкны захирал       

15:35 – 15:50 “Сэргээгдэх эрчим хүчний санхүүжилт”

Илтгэгч: Себастиан Мэер, Азуре Интернешнл компаний судалгаа болон зөвлөх албаны захирал

15:50 – 16:05 “Монгол дахь Нарны зайн үйлвэрлэл ”

Илтгэгч: С.Манлай, Сопоко ХХК-ийн захирал

16:05 – 16:20 “Газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний хосолосн бизнес загварыг Монголд нэвтрүүлэх нь”

Илтгэгч: Э.Мөнхбаясгалан, Эвридэй Ферм ХХК-ийн ахлах инженер

16:20 – 16:35 “Дархан 10МВт нарны цахилгаан станц”

Илтгэгч: Б. Мандалбаяр, Солар Повер Интернейшнл ХХК-н гүйцэтгэх захирал

16:35 – 17:05 Нээлттэй хэлэлцүүлэг
“Хөрөнгө оруулалтын бодлого vs Улс төрийн эрсдэл”
17:05 Хаалтын үг

 

 

 

 

 

2017 оны Тавдугаар сарын 06-нд

Аялал

09:30 Зочид буудлаас хөдлөх (Корпорэйт)
10:30 ИНЕГ-ын нарны цахилгаан станцтай танилцах
12:30 Үдийн зоог (Салхит СЦС)
14:00 Салхит салхин цахилгаан станцтай танилцах
18:00 Зочид буудалд хүрэлцэн ирэх (Корпорэйт)

2017 оны 5-р сарын 5-нд

Корпорэйт Зочид буудал энд Конвеншн Центрийн Улаанбаатар танхим

МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургууль

ШУТИС, Эрчим Хүчний Сургууль,

Монголын Салхины Эрчим Хүчний Ассоциаци

хамтран зохион байгуулж буй

 Доктор, магистр, бакалавр оюутнуудын дунд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурал

Оролцогчдод зориулсан мэдээлэл

Эрдэм шинжилгээний хуралд оролцохын тулд зохион байгуулах комисст оролцох хүсэлт болон өгүүллийн хураангуйг ирүүлнэ. “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-ын Академик салбар хуралдаанаар зохион байгуулагдах ба өгүүллийг  илтгэл болон ханын сонин байдлаар танилцуулна.

Материалыг sodnomtseren.g@gmail.com хаягаар болон биеэрээ зохион байгуулах комисс (МУИС-ХШУИС-ийн 228 тоот-)-т хүргүүлнэ.

 

Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх илтгэл, өгүүлэлд эрдэм шинжилгээний судалгаа, практик туршилтын үр дүнг тусгасан байна. Үүнд:

  • Тухайн ажлын онцлог
  • Судалгааны ажлын шинэлэг тал
  • Зохиогчийн оруулсан хувь нэмэр
  • Судалгааны ажлын үр дүн үзүүлэлтүүд болон түүнийг ирээдүйд ашиглах боломжтой эсэхийг тусгасан байх шаардлагатай.

Зохион байгуулах комисс нь шинжлэх ухааны үр дүнг тусгаагүй өгүүлэл, илтгэлийг хуралд оролцуулахгүй. Шаардлага хангасан өгүүллүүдийг эмхэтгэн хэвлүүлж хурлын үеэр оролцогсодод тараана.

Өгүүлэл, илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Өгүүллийг электрон байдлаар 2017 оны 4 сарын 25-ны дотор g@gmail.com хаягаар ирүүлэнэ. Оролцогчийн электрон байдлаар илгээсэн материалыг хүлээн авсан тухай хариу мэдэгдэнэ. Хэрэв хариу мэдэгдэхгүй бол зохион байгуулах комисстой холбоо барина уу.
  2. Өгүүллийн файлыг <Зохиогчийн овог нэр, Удирдагчийн овог нэр.doс> нэр бүхий байдлаар ирүүлнэ. Жишээ нь: Ганбат Содномцэрэн, Ганболд Батболд.doc. Мөн захиалгын хуудсанд шинжлэх ухааны чиглэл, зохиогчийн талаарх мэдээллийг тодорхой тусгана.
  3. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичих ба өгүүллийн порматыг http://monwea.org/wp-content/uploads/2016/12/8-р-форумын-илтгэлийн-загвар.doc линкээр татан авна.
  4. Өгүүллийг Монгол, Англи хэл дээр бичсэн байж болно.
  5. Өгүүллийн текстийг “Unicode” ашиглалгүйгээр Times New Roman фондоор (.mon өргөтгөлтэй фонт ашиглахгүйгээр) жишээ өгүүллийн дагуу бичиж ирүүлнэ.
  6. ӨгүүллийгА4-ийн хэмжээтэй, 3-4 хуудсанд багтаан бичнэ.

Хөтөлбөр

2017 оны Тавдугаар сарын 05-нд

КОРПОРЭЙТ КОНВЕНШН ЦЕНТР

 

12:50 – 14:00   Ханын илтгэлийг хуралд оролцогчдод нээлттэй танилцуулах

 

САЛБАР ХУРАЛДААН : ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

 

МОДЕРАТОР:

Д.Баясгалан, Доктор, дэд Профессор, МУИС-ХШУИС О.Бавуудорж, Доктор, дэд профессор, ШУТИС-ЭХС

 

ИЛТГЭЛҮҮД:

14:00 – 14:15 А. Эрдэнэбаатар, ШУТИС-ЭХС “Салхин цахилгаан үүсвэрийн системд үзүүлэх нөлөөллийн харьцуулсан судалгаа”
14:15 – 14:30 Б.Төрмандах, МУИС-ХШУИС, “Хос чиглэлт чадлын урсгал бүхий тогтмол хүчдэл хувиргуурын судалгаа, хөгжүүлэлт”
14:30 – 14:45 Доктор А.Амарбаяр, МУИС-ХШУИС “Агаарын бохирдлыг бууруулах арга зам”
14:45 – 15:00 М.Одхүү, МУИС-ХШУИС, “Нарны агаар халаагуурын судалгаа, хөгжүүлэлт”
15:00 – 15:15 А. Оюунбат, “Хөрсний дулааны насосны үр ашгийн судлагаа”
15:15 – 15:30: Цайны завсарлага
15:30 – 15:45 О.Бавуудорж, “Монгол орны зүүн өмнөд бүсийн салхины эрчим хүчний нарийвчилсан хэмжилт, судалгаа”
15:45 – 16:00 Д.Оюундарь, МУИС-ХШУИС “Сум суурингийн зориулалттай Нар-Салхи хосолсон системийн ажиллагааны анализ”

16:00 – 16:15 Г.Содномцэрэн, МУИС-ХШУИС “Цахилгаан Түгээх Сүлжээний Идэвхитэй Менежмент болон Ухаалаг Сүлжээний Шаардлага, Стандартын Судалгаа”

 

Илтгэлийг 10мин багтаан илтгэх бөгөөд 5мин хэлэцүүлэг явагдана.

16:15 – 16:45 Нээлттэй хэлэлцүүлэг

16:45 Салбар хуралдааны хаалт

ХАНАН ИЛТГЭЛҮҮД:

12:50 – 14:00, 15:15 – 15:30
Б Цэгц, МУИС-ХШУИС “Малчин өрхийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглан хангах боломжийн судалгаа”

Г. Энхмаа, МУИС-ХШУИС, “Системийн горим тогтворжуулалтанд зориулагдсан эрчим хүч хуримтлуурын судалгаа”

Ц.Мөнх-Эрдэнэ, МУИС-ХШУИС, “Цэвэр синусойдал хүчдэлийн гаралтат инвертерийн судалгаа, хөгжүүлэлт”

Б.Жавхлан, МУИС-ХШУИС, “Хямд өртөг бүхий нарны радиац хэмжүүрийн зохиомж”

Б.Бат-Эрдэнэ, МУИС-ХШУИС, “Цахиуран НФЦҮ-ийн дэлгэцийн элэгдлийн судалгаа”

Д. Баатархүү, ХААИС, “Спираль хоолойтой нарны коллектор зохион бүтээж, туршсан судалгаа”

Г.Номин-Эрдэнэ, ШУТИС-ЭХС, “Хоёрдогч түүхий эдийг ашиглан хийсэн парабол төвлөрүүлэгчтэй нарны коллекторын хийцийн судалгаа”

н.Ариунжаргал, ШУТИС-ЭХС, ” Салхины хурдны тархалтын вейбуллын функцийн хэлбэржилт болон хэмжээсийн параметрүүдийг тодорхойлох аргуудын харьцуулсан судалгаа”

Э.Галтулга МУИС-ХШУИС, “Бага оврын НФЦҮ-т хөргөгчний судалгаа, хөгжүүлэлт”

Б.Бат-Эрдэнэ МУИС-ХШУИС, “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй дулаан хуримтлуурт цахилгаан халаагуур: НФЦҮ-ийн чадлын оновчтой сонголт”

Ханын илтгэлийг хуралд оролцогчдод нээлттэй танилцуулах

 

“Монголын Салхины Эрчим Хүчний Ассоциаци” гүйцэтгэх захирал Э.Мягмардорж

Доктор, дэд профессор Д.Баясгалан

Доктор, дэд профессор О. Бавуудорж

 

Зохион байгуулах комиссын хаяг

Монгол Улсын Их Сургууль

Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн сургууль

Сүхбаатар дүүрэг, Бага Тойруу, Их сургуулийн гудамж – 1, МУИС-ийн III байр 228 тоот

Утас: 91114025, 99991564

Е-майл: sodnomtseren.g@gmail.com

 

Зохион байгуулагчид

Ерөнхий зохион байгуулагч

Хамтран зохион байгуулагчид

Бодлогын дэмжигч байгууллагууд

Түнш

Ивээн тэтгэгчид

Алтан

Мөнгөн

Хүрэл

Бидний тухай

footer-logo

Монголын салхины эрчим хүчний ассоциаци нь Монгол улсад салхины эрчим хүчнийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй

Дэлгэрэнгүй

Зургийн цомог