Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл

Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл нь дэлхийн 80 гаруй орны 1500 гаруй гишүүн байгууллагуудыг эгнээндээ нэгтсэн мэргэжлийн байгууллага бөгөөд голчлон үйлдвэрлэгч, төсөл хөгжүүлэгчид, мэргэжлийн ассоциациуд, салхины эрчим хүчний санхүү, даатгал, эрдэм шинжилгээний байгууллагуудтай  нягт уялдаатай холбоотой ажиллаж, тэдгээрийг төлөөлж НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенц, Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Олон улсын эрчим хүчний агентлаг, 21 дүгээр зууны сэргээгдэх эрчим хүчний бодлогын сүлжээ (REN21), уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Засгийн Газар хоорондын зөвлөгөөн зэрэг уулзалтууд зэрэг олон улсын байгууллагуудын бүрэлдэхүүнд нэгдэн ажиллаж байна.

Монголын салхины эрчим хүчний ассоциаци нь 2008 онд Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн гишүүнээр элссэн ба тус байгууллагаас боловсруулж буй тайланд Монгол улсын мэдээллүүдийг оруулах, Монгол улсын салхины эрчим хүчний салбарын мэдээллийг сонирхогч талуудад түгээхэд Монгол улсын талаас ажиллаж байна.

Мөн 2015 оны 6 дугаар сард Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл болон Монголын салхины эрчим хүчний ассоциаци хамтран “Монгол улсад салхины эрчим хүчний дэлгэрүүлэх нь” олон улсын хурлыг зохион байгуулсан.