Зориг сан

Тус сан нь “Зориг сан Ардчиллын төлөө” уриатайгаар үйл ажиллагаа явуулдаг.

С.Зориг нөхдийнхөө хамт 1990 онд эхлүүлсэн нийгмийг ардчилах их үйлсэд хувь нэмрээ оруулах нь Зориг Санг үүсгэн байгуулагчид, ажиллагсадын хүсэл билээ.

Зориг сангийн эрхэм зорилго

Нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг хэвшүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, олон ургальч үзлийг дээдлэх, эрх баригчдын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгаж хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэнэ.

Зорин сан нь 2015 онд зохион байгуулагдсан “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ЗУРГАДУГААР Форум”, 2016 онд зохион байгуулагдсан “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ДОЛДУГААР Форум”-д “ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” -аар хамтран ажилласан. Мөн Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл болон Монголын салхины эрчим хүчний ассоциацийн 2015 онд хамтран зохион байгуулсан “Монгол улсад салхины эрчим хүчний дэлгэрүүлэх нь” олон улсын хуралд “ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА” –аар хамтран ажилласан.