Клин Энержи ХХК

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 49.6 МВт-ын чадалтай Монгол улсын хамгийн анхны нэгдсэн сүлжээнд холбогдсон “Салхит салхин цахилгаан станц”-ыг 2013 оны 6 дугаар сарын 20-нд ашиглалтанд оруулсан. Тус салхин цахилгаан станц нь Европын сэргээн босголтын банк, АНУ -ын Женерал Электрик, Нидерландын Хөгжлийн Агентлаг, Ньюком группын 120 сая Ам.Долларын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан.

2013 оны 2 дугаар хагаст 50 гаруй сая кВт.ц, 2014 онд 122.5 гаруй сая кВт.ц, 2015 онд 155 сая кВт.ц цахилгааныг Монгол улсын төвийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлсэн.

Тус салхин цахилгаан станц нь Монгол улсын төвийн эрчим хүчний системийн 3 орчим хувийг салхины эрчим хүчнээс нийлүүлж байна.

Вэбсайт