Монголиан Ньюс Чаннел ХХК

MNC буюу Mongolian news channel  телевиз 2012 оны 1-р сард байгуулагдсан Улс төр, эдийн засгийн телевиз юм.

Тус телевиз нь 2016 оноос эхлэн эдийн засгийн контентдоо сэргээгдэх эрчим хүчнийг гол салбар болгоход анхааран ажиллаж байгаа юм.

MNC телевиз нь 2016 оны 4 дүгээр сарын 06-нд зохион байгуулагдсан “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ДОЛДУГААР Форум”-д “МЭДЭЭЛЛИЙН ТҮНШ” -ээр хамтран ажиллаж, форумын үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулсан.

Мөн форумын бүх илтгэлүүдийг эфирээр дамжуулан, олон нийтэд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэдээлэл өгөхөд хамтран ажилаж байна. Цаашид Монголын салхины эрчим хүчний ассоциацитай сэргээгдэх эрчим хүчний талаар олон нийтэд мэдээлэл түгээхэд хамтран ажиллах болно.