Монголын Бизнесийн Зөвлөл

Монголын Бизнесийн Зөвлөл нь Монгол улс дахь худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах үндсэн зорилготойгоор анх 2007 оны намар байгуулагдсан. Зөвлөл нь бизнесийн орчинтой холбоотой асуудлуудаар дотоод болон гадаадын хөрөнгө оруулагч гишүүдийнхээ дуу хоолой, төлөөлөл болон ажилладаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монголын голлох бизнесийн холбоо болох МБЗ нь, гишүүдийнхээ дараах үндсэн хэрэгцээг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ:

  • Гишүүддээ бизнесийн түнш олох, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах;
  • Гишүүдийнхээ бизнест зайлшгүй хэрэгтэй мэдээллийг олж авах;
  • Гишүүддээ бизнесийн хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;

Монголын Бизнесийн Зөвлөл нь 2016 оны 4 дүгээр сард зохион байгуулсан Сэргээгдэх эрчим хүчний үндэсний ДОЛДУГААР Форумын дэмжигч байгууллагаар хамтран ажилласан. Мөн Монголын салхины эрчим хүчний ассоциаци болон Монголын бизнес зөвлөл нь харилцан гишүүнчлэлийн түншлэлээр хамтран ажиллаж байна.