Монгол Контент ХХК

Монгол Контент ХХК нь 2007 оны 6 сарын 1-ээс эхлэн Монголын интернэтийн хэрэглэгчдэд шинэ дүр төрх, шинэ хэрэглээ бүхий Үндэсний портал GoGo.mn сайтыг танилцуулсан.

Gogo.mn портал сайт нь Монголын хамгийн том мэдээллийн сайтуудын нэг юм.

Тус сайт нь 2015 онд зохион байгуулагдсан “Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний ЗУРГАДУГААР Форум”, мөн Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл болон Монголын салхины эрчим хүчний ассоциацийн 2015 онд хамтран зохион байгуулсан “Монгол улсад салхины эрчим хүчний дэлгэрүүлэх нь” олон улсын хуралд “МЭДЭЭЛЛИЙН ТҮНШ”-ээр хамтран ажиллаж, хурлын мэдээллийг газар дээрээс шуурхай мэдээлж, олон нийтэд сэргээгдэх эрчим хүчний салбарын талаар зөв мэдээлэл өгөхөд хамтран ажилласан.