Сайншанд салхин парк ХХК

Дорноговь аймгийн Сайншанд орчимд 52 МВт-ын чадалтай салхин цахилгаан станцыг 2017 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Тус төслийн гол хөрөнгө оруулагчаар ХБНГУ-ын Ферростаал компани ажиллаж байгаа бол төсөл ашиглах үндсэн тоноглолоор Дани улсын Вестас фирмийн нэгж бүр нь 2 МВт-ын чадалтай 26 ширхэг салхин турбин ашиглана.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 115 сая Ам.Доллар ба тус салхин цахилгаан станц ашиглалтанд орсноор 170 сая кВт.ц цахилгааныг Монгол улсын төвийн эрчим хүчний системд нийлүүлэх урьдчилсан тооцоотой.