Хас банк Эко банкны хэлтэс

МонСефф бизнесийн зээлийн давуу тал

Олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг танд үнэ төлбөргүй зөвлөгөө тусламж үзүүлнэ. Өөрөөр хэлбэл мэргэжлийн зөвлөх баг үйлдвэрлэлийн шат дамжлагын аль хэсэгт эрчим хүчээ хэмнэж, үйл ажиллагааны зардлаа бууруулах боломжтой болох, үйлдвэрлэлийн бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх талаар зөвлөөд зогсохгүй хэрэв та тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа бол аль улсаас ямар тоног төхөөрөмж авбал илүү хямд бөгөөд чанартай байх мөн манай улсын нөхцөлд аль нь илүү тохиромжтой болохыг үнэ төлбөргүй зөвлөх үйлчилгээ юм.

Зээлийн зориулалт

  • Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ
  • Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх
  • Үйлдвэрийн хүчин чадлыг сайжруулах, өргөтгөх
  • Хуучин барилгаа засч, дулаалах эсхүл шинэ барилга барих (Эрчим хүчний хэмнэлттэй тоноглол, технологи болох дулаан-агааржуулалтын систем, цонх, дулаалга, гэрэлтүүлэг, нарны дэлгэц суурилуулсан барилга барих)
  • Хуучин тээврийн хэрэгслийг тэг гүйлттэй шинэ тээврийн хэрэгслээр солих (автобус, ачааны машин, хүргэлтийн машинууд)
Вэбсайт